
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн зарим хэсэг
М-48-92-Б-а, б, в, г, Г-а, б, в, г, М-48-93-А-а,в, В-а, б, в, г, Г-а, в, г, М-48-104-Б-а, б, в, г, М-48-105-А-а, б, в, г, Б-а, б, в, г, М-48-106-А-а, в
ДА геоэколги-2020 (2020-2023 он)
Дархан хот, түүний зэргэлдээх нутгийн геоэколги, гидрогеологийн судалгаа
2605.7 кв.км талбайн хэмжээнд Дархан хот, түүний зэргэлдээх нутаг дэвсгэрт хар төмөрлөгийн үйлдвэр болон бусад уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа талбай, мөн Мах комбинат, Нэхий эдлэлийн үйлдвэр зэрэг хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн эзэмшлийн талбай, түүнээс гарсан хаягдал, овоолгийн хэмжээ, түүнд агуулагдах хорт бодис хөрс, усанд нөлөөлөх нөлөө, хотын усан хангамжийн эх үүсвэр, түүний хүрэлцээ, гадаргын болон газрын доорх усны хэмжээ, гидрохимийн найрлагыг судлан мэргэжлийн зөвлөмжийг гаргах.

Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумдын нутаг
L-48-30-A, Б, В, Г L-48-42-Б, Г L-48-54-Б, L-48-55-А
ҮнУ-50 (2020-2023 он)
2819.39 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилыг гүйцэтгэж, геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.
Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Завхан аймгийн Их уул сумдын нутаг
M-47-139-А, Б, В, Г M-47-140-А, Б, В, Г L-47-7-А, Б
МөУ-50 (2022-2025 он)
3446.97 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.

Дархан-Сэлэнгийн бүс нутаг
Манай компани Дархан-Сэлэнгийн бүс нутагт газар тариалангийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэх замаар га талбайгаас авах ургацын хэмжээ, үр шим өндөртэй үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалах зорилгоор 2002 оноос "Момо-Агро" төслийг санаачлан бие даасан аж ахуйн нэгж болгон хөгжүүлж байна.
Өдгөө Момо-Агро ХХК тариалангийн эргэлтийн өөрийн эзэмшлийн 1179 га талбай, түрээсийн 357 га нийт 1536 га талбайд жилдээ 838-1000 га-д тариалалт хийж, 2315.0-2956.0 тн үр тарианы ургац хураан авах, 425-565 га-д уринш боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, техникийн парк шинэчлэлд 350 м.х КС трактор, 500 м.х Нью Холланд ТС-505 трактор, Беларусь МТЗ1221 трактор 3ш Нью Холланд комбайн 2 ш, ачааны автомашин 3ш, автозаправщик 1ш, дизель станц 1ш, ачигч 2ш, ОВС-25 2ш, өндөр хүчин чадалтай хийн даралттай үрлэгч, хор цацагч зэрэг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан үйлдвэрлэгч компани болон өргөжөөд байна. Момо-Агро ХХК 2014, 2018 онд АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН-оор тус тус шалгарсан юм.
Га талбайгаас хураан авах ургацаараа Дархан-Сэлэнгийн бүсдээ тогтмол тэргүүлж ирсэн бөгөөд 2018 онд 838 га-д улаан буудай тариалж 2956.0 тн ургац хураан авч 1 га-гаас 35,3 цн улаан буудай хураан авсан амжилтаараа тэргүүлж байна.