Бидний нийгмийн хариуцлагийн хүрээнд явуулдаг үйл ажиллагаа
“Монгол Алт” компанийн хамт олон нь нийгмийн хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй үйл ажиллагааг үргэлж эрхэмлэнэ. Бидний алсын хараа чадварлаг, ёс суртахуунтай боловсон хүчнийг бэлдэж салбарын хөгжилд тууштай хувь нэмэр оруулахад оршино. Бид стратегийн түншлэл, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сайн дурын үйлсээр дамжуулан орон нутагт эерэг өөрчлөлтийг бий болгохын зэрэгцээ шинэ боловсон хүчнийг чадавхжуулах, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийг дэмжих, ажиллах орчныг сайжруулах замаар тасралтгүй хөгжил дэвшлийг бүтээхээ амлаж байна.